Цагаачдаас болж АНУ-ыг Ромын эзэнт гүрний хувь заяа хүлээж байна гэв

2024 оны 03 сарын 05

Хууль бус шилжилт хөдөлгөөн, харьяат бус хүмүүс цэргийн алба хааж болохтой холбоотой хямрал нь уналтад хүргэх Ромын эзэнт гүрний адил хувь заяа АНУ-ыг хүлээж байна гэж Америкийн сэтгүүлч Такер Карлсон ярьжээ.

Тэрбээр “Ромын уналт шиг үү?... Ромын арми болон түүний легионуудад харьяат бус хүмүүс давамгайлсан. Эцэст нь тэд Ромд үнэнч байгаагүй, иргэдийн эсрэг боссон” гэсэн байна.

Сэтгүүлчийн ярьснаар Жо Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан үеэс эхлэн АНУ 7.2 сая орчим цагаачийн урсгалд автсан гэнэ.

Такер Карлсоны ярьснаар хууль бус цагаачдын тоо 32 мужийн хүн амаас давсан байна.

Жо Байдены бодлогыг шүүмжлэгчид түүнийг цагаачлалын бодлогоороо АНУ-ыг устгах магадлалтай гэж буруутгадаг билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.139.87) 2024 оны 03 сарын 05

Худалч гар вээ өөрсдөө ч анхнаасаа л цагаачид тэдний үр удам биздээ ккк

0  |  0
Top