Экс эхнэрээ хөнөөсөн хэргээр шүүгдсэн Америкийн хөлбөмбөгч, жүжигчин О. Жей Симпсон түрүү булчирхайн хорт хавдраар нас баржээ.
О. Жей Симпсон 1994 онд салсан эхнэрээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. Тэрээр хоёр жилийн өмнө салсан эхнэртэйгээ эргэж нийлэхээр араас нь хөөцөлдөж байсан бөгөөд бүсгүйн гэнэтийн үхэлд сэжигтнээр татагдсан билээ.
Жилийн дараа жүжигчин эр цагаатгагдсан юм.
Түүнийг шүүх үйл явц өнгөт арьстнуудын дунд эсэргүүцэл үүсгэж, есөн сар дуулиантай үргэлжилсэн билээ.
О. Жей Симпсон 76 насандаа үр хүүхдүүдийнхээ дунд таалал төгсжээ.
Сэтгэгдэл ( 0 )