Бен Аффлек экс эхнэрийн хамтаар экс эхнэртэйгээ нүүр тулав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

 

Жүжигчин Бен Аффлек болон дуучин Женнифер Лопес нарын "мөрөөдлийн" гэгдэж байсан гэрлэлт хоёр жилийн дараа дуусгавар болж, хосууд хоёр тийш болж буйгаа өнгөрөгч наймдугаар сард зарласан. Тэдний харилцаа өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусгавар болсон хэмээн мэдэгдсэн бөгөөд үзэл бодлын зөрүүтэй байдлаас үүдэн ийнхүү хоёр тийш болсон гэжээ. 

Одоогоор шүүхийн маргаантай байгаа тэд өнгөрсөн баасан гарагт нэгэн арга хэмжээнд оролцжээ. Ингэхдээ Бен Аффлек экс эхнэр Женнифер Гарнер болон 15 настай охиныхоо хамтаар ирсэн бол Женнифер Лопес 16 настай охин Эммигийн хамтаар ирсэн байна. 

Бен Аффлек болон Женнифер Гарнер нарыг эргэн нийлж байж магадгүй гэх таамаглал гараад буй. Харин Жейлогийн зүгээс өнгөрсөн долоо хоногт анх удаа харилцааныхаа тухай ам нээжээ. Энэ тухайгаа тэрээр "Хэрэв та бүрэн дүүрэн зүйл хүсч байвал өөрөө эхлээд тийм байх ёстой. Чи өөрийнхөө хамгийн сайнаар байх ёстой. Би өөрийгөө хангалттай гэж бодсон ч тийм биш байсан. Тэгээд би энэ зун өөртөө ганцаараа байх цаг хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ нөгөө талаараа энэ надад үнэхээр хэрэгтэй зүйл байсан. Тэгээд би дотроо "Өө бурхан минь, баярлалаа. Намайг үүнийг ойлгохын тулд урт хугацаа зарцуулсанд уучлаарай. Надад үүнийг заах гэж олон удаа оролдсон байж. Би үүнийг хоёр, гурав дахь дээрээ сурах ёстой байсан юм. Гэвч би одоо л ойлгож байна" гэж бодсон" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top