ХЭН ЮУ ХЭЛЭВ I Ч.Лодойсамбуу: Сөрөг хүчин бол алга болоогүй шүү

2024 оны 10 сарын 28

Энэ удаагийн "ХЭН ЮУ ХЭЛЭВ" буланд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын хэлсэн үгээс онцолж байна.


УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ:

-Сөрөг хүчин алга болоогүй. Эрх биш харж байгаа байх гэж найдаж байна. Миний хувьд сөрөг хүчнийхээ ажлыг хийгээд л яваа. Сөрөхийн тулд сөрөхгүй, ухаалаг сөрөг хүчин байна гэж анхнаасаа л хэлсэн, би. Сөрөг хүчин бол алга болоогүй шүү. АН-ын бүлгийн зүгээс шаардлагаа тавьж байна. Хамтарсан Засгийн газар гэдэг нь хамтарч ажил хийнэ л гэсэн үг. Түүнээс хамсаж хууль зөрчинө гэж хамтраагүй. Үүн дээр бүлгийн бүх гишүүд үгээ хэлээд л явж байгаа.


УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Төсвийн төслийг томоор нь харвал урсгал зардлууд дээр төлөвлөгдсөн мөнгөн дүнгүүд маш их асуудал дагуулж байна. Хамгийн том асуудал дагуулж байгаа нь бусдаар гүйцэтгүүлэх ажил. Тодруулбал, 1.4 их наяд төгрөгийн бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал орж ирсэн. Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урсгал зардалд 180 гаруй тэрбум төгрөгийн татаасын нэмэлт зардал орж ирсэн байна. Тус яамны санхүүжилтийн хүрээнд төсвөөс малчдад олгодог, ноосны, сүүний гэх мэт урамшууллуудын зардлыг тусгасан атал дахин хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх гээд дээрх мөнгийг нэмж төлөвлөөд оруулж ирсэн байна. Салбарын сайдаас нь тайлбар, мэдээллийг бүтэн сонсох шаардлагатай.

-ХХААХҮ-ийн сайд Ж.ЭНХБАЯР:

Хөдөө аж ахуйн салбарын төсөв нэмэгдсэн. 777 тэрбум төгрөгийг “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, Атрын 4-р аян”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд банкуудаас олгосон зээлийн хүүгийн татаасанд зарцуулна. Мөн энэ салбарт таван төрлийн урамшуулал байгаа. Үйлдвэрт тушаасан нэг литр сүү тутамд 1000 төгрөг, борлуулсан ногооны тонн тутамд 100 мянган төгрөг, гурилын үйлдвэрт тушаасан улаан буудайн тонн тутамд 85 мянган төгрөг, үйлдвэрт тушаасан ноосны кг тутамд 2000 төгрөг, нэхийний кг тутамд 3000 төгрөг, сарлагийн хөөврийн кг тутамд 10 мянган төгрөг гэх мэт үйлдвэрлэлээ дэмжсэн санхүүжилтийн бодлого яваа.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.179.65) 2024 оны 10 сарын 28

ANUSDI80955877

0  |  0
S(66.181.179.65) 2024 оны 10 сарын 28

XUSNG SEXSDN80955877

0  |  0
Зочин(202.126.89.231) 2024 оны 10 сарын 28

ЛОДОЙСАМБУУ их зальтай нөхөр

0  |  0
Зочин(202.126.89.231) 2024 оны 10 сарын 28

Больдоо ДАМДИННЯМАА АА ХҮМҮҮСИЙГ зүгээр ажлыг нь хийлгэ ТАЛ ТАЛААС НЬ ЦӨӨВӨР ЧОНО ШИГ ДАЙРААД БАЙВАЛ ЯАЖ АЖИЛ ХИЙХ ЮМ БЭ ЧИ Ч харин овоо мөнгө завшсан шүү ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ТЭМЭЭГ ХАРАХГҮЙ ХҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭРХ ӨВСИЙН ХАРНА ГЭГЧ Л БОЛЖ БАЙХ ШИВ

0  |  0
зочин(66.181.176.207) 2024 оны 10 сарын 28

хэрүүлээ намжааж ажлаа хийцгээ. талцаад л хэрэлдээд байх юм. том том төсөл хэрэгжүүлнэ гэцгээд байсан одоо түүнийгээ хэрэгжүүлээчээ. эрх мэдэл нь байгаа юм бол хөдлөөч.

0  |  0
Алуурчин элбэгдоржий(213.55.186.22) 2024 оны 10 сарын 28

Төрийн далбааг урж тасдан монголчуудыг тохуурхан доромжлогч энэхүү шодой бол Алуурчин элбэгдоржийн савирсан чацгаар амьдрагч юм\nАлуурчин элбэгдорж монголчуудаас үхтлээ гөлөлзөж айж чичрэн гадаад эздийнхээ хошногоны нүхэнд очиж нуугдсан\nШодой пиаздаа тэр хавиар эзэндээ мэдээлэл дамжуулан өгч эргэлдэж цалингаа авсан\nШодой бол Алуурчин элбэгдоржийн боол. Манан мафийн оффшорт нуусан 40 тэрбум долллорын талаар шодой пиаздаа огт дуугардаггүй

2  |  0
songogch(202.9.47.4) 2024 оны 10 сарын 28

эрлэгжоржийн хуулбар дүр, хар хэрээ шиг гуаглагч, худалч, төрийн далбаагаа урдаг монгол төрийн ”дайсан” этгээд сөрөг хүчин болж таарч бна уу? ха ха ха............

3  |  0
Top