"Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс – Феминист чиглэлийн гадаад бодлого” симпозиум Токиод болов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 04

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс – Феминист чиглэлийн гадаад бодлого” сэдэвт симпозиум Токио хотноо зохион байгуулагдав.

Симпозиумын үндсэн илтгэлийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сонордуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Эмэгтэйчүүд-энх тайван, аюулгүй байдал”-ын тухай тогтоол баталснаас хойшхи 25 жилийн хугацаанд багагүй ахиц дэвшил гарсан ч цаашид хийж хэрэгжүүлэх ажил улам их буйг онцоллоо. Тэрээр дэлхий дахинд эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалж, тэгш байдлыг баталгаажуулах, үүний тулд нийгэм, улс төр, олон улсын харилцааны үйл хэрэгт тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсныг тэмдэглээд “Эх дэлхийгээ бид уран барилга хэмээн төсөөлбөл энх тайван, амар амгалан, алс ирээдүйн төлөөх ухаанаа шингээсэн архитектор нь эмэгтэйчүүд юм” гэв.

Мөн түүхийн хүнд бэрх цагт ард олноо манлайлж, улс орныхоо оршин тогтнолыг хамгаалаад зогсохгүй хөгжил цэцэглэлтэд хөтөлсөн монгол, японы ухаант хатдын үйл хэрэг өнөө ч үлгэр дуурайл болж буйг тайлбарласан нь оролцогчдын сонирхлыг татлаа.

Түүнчлэн Монгол Улс феминист гадаад бодлогыг дэмжин, эмэгтэйчүүдийн манлайлал, энх тайван, аюулгүй байдлын асуудалд бодит хувь нэмрээ оруулж буйг тодорхой жишээгээр тайлбарлав.

Үндсэн илтгэлийн дараах хэлэлцүүлгийн явцад “Эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь тэднийг хамруулсан арга хэмжээ, тэдэнд олгосон албан тушаалын талаарх статистик тоо огтхон ч биш, харин манлайллыг нь бодитоор хүлээн зөвшөөрөх ухамсар, сэтгэлгээний өөрчлөлт юм” хэмээн Гадаад харилцааны сайд тэмдэглэснийг хүрэлцэн ирсэн зочид талархан дэмжиж, онцолж байлаа.

Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриалсан уг симпозиум НҮБ-ын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(206.248.200.242) 2025 оны 03 сарын 13

Айлчлал хийсэн, туршлага судалсан, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан тохиолдол Монгол улсын хувьд хэдэн зуугаар тоологдох хэмжээнд хүрсэн дээ, гэтэл Монголд зөвхөн авилга, хулгай, гадны тусламж, төсвийг шамшигдуулах ажил явагджээ. Үүнийг юугаар тайлбарлах гэж байгаа вэ батцэцэгтээн?

1  |  0
TSO(197.211.63.183) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.

1  |  0
TSO(197.211.63.183) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.

1  |  0
х(202.9.41.21) 2025 оны 03 сарын 13

Батцэцэг сайдын үг ончтой болжээ.

2  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 13

Гадаад хэргийн сайдаа монгол эрчүүд өөрийн хүүхдээ хаяад өөр хүний үр хүүхдийг үр удмаар нь тэжээгээд явчдаг хариуцлагаас зугтаадаг энэ бүхэн чинь наад феминизмтэй чинь холбоотой шүү

1  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 13

Феминист гэдэгээ тайлбарлаад яваа гадаад үгэнд дургүй хүн зөндөө бгаашд

1  |  0
Close menu