“Монгол соёлын тайлбар толь бичиг” номын нээлт боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 22

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын шинэ бүтээл болох “Монгол соёлын тайлбар толь бичиг” ном хэвлэгдэн уншигч судлаачдын гар дээр очиход бэлэн болжээ.

Тус номын нээлт “Үндэсний төв номын сан”-гийн “Номын өргөөнд” боллоо.

“Монгол соёлын тайлбар толь бичиг”-т монгол соёлын мөн чанар, бэлгэдэл голлосон тэмдэг бүхий тогтолцоог онцолсон бөгөөд монгол хүний өдөр тутмын амьдралын зан үйл, нэгэн насны мөчлөгт зайлшгүй хэрэгцээтэй сэдвүүдийг тодорхойлон, эрэмбэлэн гаргаж, нялхсын ухиал, даахь үргээх, хуримлах, оршуулах гэх мэт олон чухал сэдвүүдийг тусгасан байна.

Номын эхний титим үгийг “Энэ дэлхийн бүх монгол хүнд зориулав” гэж бичсэн нь язгуур монгол соёлынхоо тулгийн чулууг хойч үедээ бичиж үлдээх гэсэн зорилгыг агуулж зөвхөн соёл судлаачдын хэрэгцээнд төдийгүй монгол айл өрх бүрийн оюуны хэрэгцээнд байх соёлын боловсролын гарын авлага болох бүтээл болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu