"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025" үргэлжилж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 5.1.17 дахь заалтын дагуу жил бүрийн хавар болон намар улс орон даяар уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 2025 оны есдүгээр сарын 19, 20, 21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”–ийн намрын баярыг 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд тулгуурлан аймаг, сумдын төв талбайд, Нийслэлийн Соёл, урлагийн газар болон харьяа соёл, урлагийн байгууллагууд, төвийн соёл, урлагийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор нийслэлийн хэмжээнд тус тус зохион байгуулж байна.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” намрын баярт:

- Ном, зохиолын баатруудын хувцастай баярын жагсаал,

- Зохиолчид болон хэвлэлийн газруудын номын худалдаа,

- Зохиолчдын уулзалт, шүлэг яруу найргийн уншлага,

- Шинэ номын худалдаа,

- Шилдэг номын үзэсгэлэн,

- “Уншсан номоо солилцъё, хандивлая” аян зэрэг иргэд олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг багтаажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top