Өнөөдөр /2025.06.09/ Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд тодрох бөгөөд УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Өнөөдөр ямар ч байсан дараагийн Ерөнхий сайдаар ажиллах хүний нэр тодрох юм байна. Дараагийн Ерөнхий сайдаас яамдын тоог цөөрүүлэх замаар чиг үүргийн давхардлыг арилгаж, ажлын уялдааг хангаж, хурд-бүтээмжийг сайжруулахыг хүсэж байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг шинэчлэн батлуулаасай гэж мөн хүсэж байна. Өөрөөр хэлбэл өнгөц “косметик” чиг үүргийг дахин хуваариалалтыг хийх байдлаар бус
- Яамдын чиг үүрэг, чиг үүргийг тодорхойлох нэр томьёоны сонголтыг оновчтой болгох;
- Тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн ялгаатай байдлыг тодруулж Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх хүрээний агентлаг буюу яамгүй агентлагийн дарга “Дэд сайд”-ын статустай байх;
- Дэд сайд нарыг зөвлөлийг бий болгож хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанд орохоос өмнө хэлэлцэж зөвлөмж гаргадаг байх;
- Хууль тогтоомжийн агентлаг байгуулах;
- Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлийн чиг үүргийг хуульд тусгаж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээрх мандатыг тодорхой болгох;
- Хиймэл оюуны талаарх Засгийн газрын баримтлах зарчим, ерөнхий бодлогыг тодорхой болгох гэх мэт “шинэ-сорилтын үе”-д ажиллах хуулиа тодорхой болгохоос эхлээсэй" гэжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Тэр яах вэ,\nУхаа худаг,\nБаялагийн сан\n34-50 хувь\nХөрөнгө хураах энэ хэдийг л шийдчих!!!!
Za duu hu joohon nyamba g dagaj daldagnaad bsn odoo chmg yu ch yarisan tooh u
Юун түрүү замбараагүй олон татварыг буулгах, ажлын байр бий болгох ард түмнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэхэд анхаарч ажиллавал ажил чинь үнэлэгднэ
Сайнзориг юун өчүүхэн юм хүсч байнаа, тэгэхгүй өүх монголчуудын нэрийн өмнөөс хүсэх юм гэвэл улс эх орныхоо эрх ашгийг дээдэлж Монгол эх орноо хөгжүүлж, монголын ард түмний чинээлэг аж байдлыг ханган сайн сайхан амьдруулахрай гэж хүснэ, эс тэгвээс улсын маань сан хөмрөг, төсөв, баялгаас хулгайлж баяжсан хэнбугай ч бас сайхан амьдрахгүй үүнийг алхам тутуамдаа санаж ажиллаарай гэж хүсье.
Монголд 9 яамтай байхад л хангалттай Бразилын ерөнхийлөгч шиг л байх хэрэгтэй Бэлээхэн дэлхийд танигдаж сайханы амьд жишээ байна
tucuv hemnee hereggvi olon yamaa tsuuluuchdee
Юмны үнэний бага ч гэсэн буулгах хэрэгтэй.