Дархан хотод суугаа ОХУ-ын ерөнхий консулд “алтан гадас” одон гардуулав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 27

Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Оросын Холбооны Улсаас Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.А.Зайнутдиновыг шагнасныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг гардуулав.

Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бүс нутгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэгийг тэмдэглээд энэхүү үйл хэрэгт 1991 оноос манай улстай нягт холбоотой ажиллаж ирсэн Ерөнхий консул Р.А. Зайнутдинов чухал хувь нэмэр оруулсныг Монголын төр, засаг өндөөр үнэлж байгааг илэрхийлж, түүний цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu