"PLAYTIME 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07

 

"Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ. 

Цагдаагийн байгууллагаас дээрх шалгалтыг баяр наадмын өдрүүдэд мөн зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт иргэдийн биедээ авч явж буй зүйслийг металл илрүүлэгчээр шалгаж дотогш нэвтрүүлэх тул иргэд биедээ мэсийн төрлийн эд зүйлс болон бусдын биед гэмтэл учруулж болохуйц зүйлсийг авч явахгүй байхыг анхаарууллаа. 

Эдгээр зүйслийг авч явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.1.2-т заасны дагуу арга хэмжээ авна гэдгийг Цагдаагийн Ерөнхий газраас мэдэгдлээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
арай арай(202.9.40.33) 2025 оны 07 сарын 08

Тоглосон хамтлагийнхнаас Хар тамхичин илэрсэн, оролцогчид нь ийм аймшигтай зүйлстэй очдог, энэ аймаар зүйлийг хориглооч ээ???

3  |  0
Зочин(103.212.117.47) 2025 оны 07 сарын 08

Энэ Playtime гэх хар тамхичдын цугларалтыг хориглосон нь дээр болох вий дээ, жил ирэх тусам л буруу тийшээ яваад байх шиг, барын зулзагыг бага дээр нь гэдэг дээ

3  |  1
S(103.229.120.52) 2025 оны 07 сарын 07

SEXSDI VANXANDI80955877BOOW XXNO

0  |  0
зочин(202.9.47.4) 2025 оны 07 сарын 08

”Playtime 2025” арга хэмжээний үеийн бичлэгийг сошиалаас харлаа....тэнд баахан хар тамхичид, галзуучууд цуглаа юу гэж харагдаж байна....бодвол нөгөө эрх чөлөөгөө эдлэж байгаа нь тэр байх л даа.....энэ нэг л биш ээ...............

3  |  0
Close menu