Шинэ Зеланд улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли айлчилж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 02

 

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли манай улсад албан ёсны айлчлал хийж байна

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд уг айлчлал нь парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжиж буйгаараа онцлог юм

Шинэ Зеланд улс нь сонгуулийн холимог тогтолцоогоор гурван жилд нэг удаа парламентын гишүүдээ сонгодог бөгөөд одоогоор тус улсын парламент 123 гишүүнтэйгээр ард түмнийг төлөөлөх, хууль тогтоох, хяналт тавих зэрэг чиг үүргээ хэрэгжүүлж байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top