ЧУУЛГАН | Хоёр хоногийн завсарлага авлаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 09 сарын 15

Өнгөрөгч хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, урьд нь жил бүрийн 10 дугаар сарын 01-ны өдөр эхэлдэг байсан намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж, 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан.

Намрын ээлжит чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаан үдээс хойно Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилжлэх байсан бол АН-ын дарга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл завсарлага авах хүсэлт гаргаснаар УИХ-ын чуулган лхагва гарагт үргэлжлэхээр боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top