УИХ-ын зөвлөл ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, чуулганы товд өөрчлөлт оруулна

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 10 сарын 12

Өнгөрсөн баасан гараг буюу аравдугаар сарын 10-ны өдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороогоор Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Улмаар маргааш буюу аравдугаар сарын 13-ны өдөр уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон боловч ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын товд ороогүй гэдэг мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас залруулга гаргажээ.

Тодруулбал, 2025 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тов, дараалал нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны Баасан гарагийн үдээс өмнө /11.45 цагт/ батлагдсан.

Харин мөн өдрийн 14.00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан ирэх Даваа гараг /2025.10.13/-т үргэлжлэн хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх болсон тул  Улсын Их Хурлын Зөвлөл өнөөдөр /2025.10.12/ хуралдаж ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны тов, дараалалд өөрчлөлт оруулна гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
....(202.179.27.215) 2025 оны 10 сарын 12

Амарбаясгалан та элдэв арга арга заль хэрэглэлгүй зүгээр л шалгуулчих.

0  |  0
....(202.179.27.215) 2025 оны 10 сарын 12

Амарбаясгалан та элдэв арга арга заль хэрэглэлгүй зүгээр л шалгуулчих.

0  |  0
Top