УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ирц хүрсэнгүй

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 10 сарын 16

Өнөөдрийн /2025.10.16/  Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжсэн.

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг эцэслэх байсан боловч  Их хурлын гишүүдийн ирц хүрэхгүй гэх шалтгаанаар хуралдаан эхлээгүй байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудал арав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэгдэх ёсой байдаг. Энэ хугацаа маргааш буюу аравдугаар сарын 17-ны баасан гарагийн 13.30 цагт дуусгавар болно.

Энэ хугацаанд олон Засгийн газар огцорч байсан ч өнөөдрийнх шиг парламентаа бойкотлож, ирцэнд хүргэхгүй байх үйлдэл гаргаж байгаагүй. Өнөөдөр бол засгийн газрын гишүүд толгойлж, нөлөөлж, дарамталж Их хурлын гишүүдийн ирцийг хангуулахгүй байгаа энэ цагт гишүүдийгээ хуралдаандаа оролцохыг  уриалж байна.

Та бид иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө сонгогдсон. Та бүхэн хэн нэгний суудлыг хагаалахын төлөө энд суугаагүй гэдгээ ухамсарлаж чуулгандаа оролцохыг уриалж байна.

Өнөөдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарыг хамтад нь чөлөөлөх шаардлага тавьсны дагуу хүлээн авч өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан боловч АН-ын гишүүдээс бусад нь тодорхойгүй шалтгаанаар хуралдаандаа орж ирсэнгүй.

Үүнийг бид бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллагын нөлөөлөл үзүүлж байгаа гэх баримт бидэнд байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MARA(197.211.63.5) 2025 оны 10 сарын 20

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгу

0  |  0

зочин (66.181.180.59) 2025 оны 10 сарын 16

өөө заа энэ том дарга өнөөдөр гэнэт хууль мэддэг болчихож, гэмт хэрэг хийвэл хуультай гэдгийг мэдэхгүй олон зүйл төрөөс туучихсан нөхөр биз дээ

0  |  0
Top