.jpg)
УИХ-ын 2025 оны намрын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан улсын төсвийг энэ чуулганаас эхлэн шинэ дэгээр, таван үе шаттай хэлэлцэнэ гэдгийг мэдэгдсэн билээ.
Төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид хориг тавих эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэснээ ч онцолсон. Энэхүү шинэ хуулиар УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, төсөв санхүүгийн гүнзгий мэдлэгтэй байх, санхүүгийн тайлан, аудитын үр дүнг уншиж дүгнэх чадвараа хөгжүүлэх, нийгмийн шаардлагыг хангаж ажиллах ёстойг анхааруулахаа ч тэр мартсангүй.
Бүх хариуцлагыг хар толгойгоороо хариуцаж байгаа хүний хувьд өнөөдөр ЗГ-аас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд иргэдээс "эрүүл мэнд", "боловсролын салбар"-т ахиу мөнгө төсөвлөх ёстой гэсэн санал ирүүлснийг анхаарна гэв.
Хүүхэд, багачуудаас төсөв харамлахгүй гэдгээ илэрхийлсэн. Төсвийн хэлэлцүүлэг ид дундаа явж байна.

Сэтгэгдэл ( 0 )