Ө.Батзул агсны хэрэгт холбогдогчид ХОЁР жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан. 

Уг хэрэгт эсрэг урсгалаас орж ирсэн автомашины жолооч Ц.Отгонбатыг буруутган яллагдагчаар татсан бөгөөд түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр буюу 2025.09.23-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Шүүхээс Ц.Отгонбатыг Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт буруутган, 2 жилийн хорих ял оноожээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(180.14.80.133) 2025 оны 09 сарын 23

Hunii ami hunuuchihuud 2 hon jil avaad baihdaa yadag yuim be!

2  |  0
Top