Г.Занданшатар ногоочдын төлөөлөлтэй уулзлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаагаар зочилж, ногоочдын төлөөлөлтэй уулзлаа.

Уг арга хэмжээнд оролцож буй тариаланч ногоочдын орлого нэг өдөрт 90 орчим сая төгрөг, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 гаруй сая төгрөгт хүрч байгаа нь борлуулалт сайн байгааг илтгэж байна гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.

Тариаланч, ногоочид импортын ногоог хязгаарлах замаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, үзэсгэлэн худалдааны хугацааг уртасгах, Төв цэнгэлдэхийн автомашины зогсоолын төлбөрөөс чөлөөлж өгөх зэрэг хүсэлт тавилаа.

Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа энэ сарын 22-28 нд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top