Х.Нямбаатар: Гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 07

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон дүүргүүдийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтаар ирэх жилийн дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар хэлэлцсэн юм.

 

 

Энэ жилийн дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын тайланг эхний есөн сарын байдлаар гаргахад:

  • Сүхбаатар дүүрэг 88.6 хувь
  • Баянгол дүүрэг 80.6 хувь
  • Баянзүрх дүүрэг 91.4 хувь
  • Чингэлтэй дүүрэг 91.7 хувь
  • Хан-Уул дүүрэг 81.7 хувь
  • Сонгинохайрхан дүүрэг 79.7 хувь
  • Налайх дүүрэг 100 хувь
  • Багануур дүүрэг 97 хувь
  • Багахангай дүүрэг 100 хувийн тус тус гүйцэтгэлтэй байгааг НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хуучин уламжлалт төсөв зохиодог хэлбэрээсээ татгалзаж, хэт өөдрөгөөр төлөвлөхгүй байхыг анхааруулж байна. Явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбайг нэг стандартын дагуу барьж, үр дүн гаргамаар байна. Мөн дүүргүүд газар чөлөөлөлтийн сантай хамтарч газар чөлөөлөлт хийж, ногоон байгууламж болон гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай” гэв. 

 

 

Мөн энэ уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, ирэх жилийн төсвийн хөрөнгөөр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.162) 2025 оны 10 сарын 08

Зарцуулж дууссан мөнгөө биш хийсэн ажлаа тайлагна

0  |  0
songogch(202.9.46.61) 2025 оны 10 сарын 08

Ийм боломжийг хулгайлжээ............ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:\nНҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:\n\n### Хот байгуулалт\n* **Орлогод нийцсэн 200,000 айлын орон сууц** барих боломжтой (1 айлын байрны дундаж өртөг 200 сая төгрөгөөр тооцвол).\n* Улаанбаатарын **гэр хорооллын бүх айл** орон сууцанд орох боломжтой гэсэн үг.\n* Шинэ хот, дагуул хотуудыг барьж байгуулахад хүрэлцээтэй.\n

0  |  0
ёё(66.181.168.82) 2025 оны 10 сарын 08

төсвийн хөрөнгөөр бетонон ширэнгэ босгохооо багасга. амины орон сууцаар төлөвлөж шугам сүлжээг нь татаж өгөх хэрэгтэй, бөөгнөрөл, түгжрэл тэгвэл нэмэгдэхгүй шүү дээ

0  |  0
ёё(66.181.168.82) 2025 оны 10 сарын 08

төсвийн хөрөнгөөр бетонон ширэнгэ босгохооо багасга. амины орон сууцаар төлөвлөж шугам сүлжээг нь татаж өгөх хэрэгтэй, бөөгнөрөл, түгжрэл тэгвэл нэмэгдэхгүй шүү дээ

0  |  0
Top