Баруун бүсэд гурил тэжээлийн гаалийн татварыг ТЭГЛЭЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

 

Өнгөрсөн зун баруун бүсийн ихэнх аймаг сумын нутаг гантай байсан. Үүний улмаас малын тарга тэвээрэг гүйцээгүй, ахиу хадлан тэжээл авч чадаагүй. Улаан буудайн ургац алдсанаас болж алслагдсан баруун бүсэд гурилын үнэ өсөх болсон.

Тиймээс Засгийн газар "Улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг: 

  • Баян-Өлгий аймгийн Цагааннуур,
  • Ховд аймгийн Ярант,
  • Увс аймгийн Боршоо,
  • Завхан аймгийн Арцсуурь,
  • Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортлох гаалийн татварын хувь хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд "0" (тэг) хувь байх тогтоол" гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top