ШИЙДВЭР | Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо

“Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тус тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичгийг ил болгов. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих болон нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний төсөл, ерөнхий нөхцөлийн талаар болон уг асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Чайна Энержи” компани хооронд хийсэн яриа хэлэлцээтэй холбогдох албаны нууцад хамаарах баримт бичгийг ил болгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн нарт тус тус даалгалаа. 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан нийт 32 гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулж, иргэд, олон нийтэд танилцуулах, цаашид байгалийн баялаг, бүтээн байгуулалттай холбоотой гэрээ хэлэлцээрийг ард түмний хяналтад ил тод, нээлттэй зохион байгуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.41.105) 2025 оны 10 сарын 09

Бид ямар нийгэм байгуулж байгаа улс вэ

0  |  0
songogch(202.9.46.61) 2025 оны 10 сарын 08

МОНГОЛ УЛС БАЙГАЛИЙН БАЯЛАГААРАА ДЭЛХИЙД 4 /15/ -рт ЖАГСДАГ БАЯН ОРОН. \nХАРИН БАЯЛАГИЙН ХУЛГАЙЧДААРАА №1-д ОРНО. \nМОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ, ИРГЭД НЬ ЯДУУ БАЙГААГИЙН УЧИР НЬ ЕРДӨӨ ЭНЭ. \n

1  |  0
зочин(66.181.180.131) 2025 оны 10 сарын 08

зөв шүү улсын аюулгүй байдалтай л холбоотой биш бол шунаотай хүмүүсийн гэрээ нууц гэж юу байдаг юм вэ

1  |  0
зочин(66.181.180.131) 2025 оны 10 сарын 08

зөв шүү улсын аюулгүй байдалтай л холбоотой биш бол шунаотай хүмүүсийн гэрээ нууц гэж юу байдаг юм вэ

0  |  0
зочин(66.181.180.131) 2025 оны 10 сарын 08

зөв шүү улсын аюулгүй байдалтай л холбоотой биш бол шунаотай хүмүүсийн гэрээ нууц гэж юу байдаг юм вэ

0  |  0
songogch(202.9.46.61) 2025 оны 10 сарын 08

Оюутолгойн дээрмийн гэрээг ил гаргахгүй юмуу ???....МОНГОЛ УЛС БАЙГАЛИЙН БАЯЛАГААРАА ДЭЛХИЙД 4 /15/ -рт ЖАГСДАГ БАЯН ОРОН. \nХАРИН БАЯЛАГИЙН ХУЛГАЙЧДААРАА №1-д ОРНО. \nМОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ, ИРГЭД НЬ ЯДУУ БАЙГААГИЙН УЧИР НЬ ЕРДӨӨ ЭНЭ. \n

0  |  0
Top