ШИЙДВЭР | "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

 

Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан.

Засгийн газраас өгсөн үүргийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн  өсөлт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, салбар хоорондын уялдааг хангаж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдлээ. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлыг хууль, тогтоомжийн хүрээнд ил тод, шударга зарчмаар сонгоншалгаруулах ажлыг зохион байгуулж, томилж ажиллуулах талаар зохих арга хэмжээ авахыг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод даалгалаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.229.121.9) 2025 оны 10 сарын 08

ERCHUUDN ANUSN NUXN XELEERE GOE DOLOON BOOW XXN ANUSDAAD AL SEKSDI VANXANDI80955877

0  |  0
songogch(202.9.46.61) 2025 оны 10 сарын 08

МОНГОЛ УЛС БАЙГАЛИЙН БАЯЛАГААРАА ДЭЛХИЙД 4 /15/ -рт ЖАГСДАГ БАЯН ОРОН. \nХАРИН БАЯЛАГИЙН ХУЛГАЙЧДААРАА №1-д ОРНО. \nМОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ, ИРГЭД НЬ ЯДУУ БАЙГААГИЙН УЧИР НЬ ЕРДӨӨ ЭНЭ. \n

0  |  0
Top