Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87%-тай байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 13

Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх мягмар гарагаас нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, явган шуурга болох гэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссыг өчигдөр (2025.10.12) зарлан хуралдууллаа.

Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

  • 13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим хэсгээр, 14,15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсгээр, говийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд, 18-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, явган шуурах төлөвтэй байгааг ЦУОШГ мэдээлэв.
  • Баруун аймгуудад хадлангийн гарц тааруу учраас зүүн аймгаас хангалт хийж байна. 1.5 сая тонн байгалийн хадлан бэлтгэхээс 1.1 сая тонныг бэлтгэжээ. 2025.10.06-ны өдрийн байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай хураан авсан байна. Мөн 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан аваад байна.
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87%-тай байна. Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна.
  • Нийслэлд борлуулалтын 500 цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлжээ. 25-26 оны халаалтын улиралд нийт 306.000 тонн хагас коксон түлш импортлох юм.
  • Нийлүүлэлт хэвийн байхад түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-үүдийг шалгаж, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Г.Занданшатар дахин сануулав.
  • 2025 оны 06-р сарын 22-нд болсон УОК-ын хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үүрэг чиглэл өгсөн. Гурван сарын хугацаанд хийсэн ажлынхаа биелэлтийг ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгав.
  • Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж, эс үйлдэхүй үзүүлж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.38) 2025 оны 10 сарын 14

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

songogch(202.9.46.150) 2025 оны 10 сарын 13

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:\nНҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:\nЭрчим хүч :\n* **10–12 шинэ цахилгаан станц** (УБ-ын ДЦС-4-тэй дүйцэх).\n* Нар, салхины эрчим хүчний томоохон паркуудыг байгуулж, Монгол Улсыг **цахилгаан экспортлогч орон** болгох боломжтой.\n

0  |  0
Top