
Өнгөрсөн баасан гараг буюу аравдугаар сарын 10-ны өдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороогоор Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Уг хурал түр хугацаанд завсарлаж, өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч хурлыг тодорхойгүй шалтгаанаар хойшлууллаа.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "30 гишүүнээс 22 гишүүн ирсэн байгаа нь 70 хувийн ирцтэй гэсэн үг. Тэгэхэд тодорхойгүй шалтгаанаар, тодорхойгүй хугацаагаар хурлыг гэнэт хойшлууллаа.
Сая 10 гишүүн үг хэлэх процесс явж байсан. Би хамгийн түрүүнд үг хэлэх ёстой байсан. Цагтаа ирсэн. Хурал үргэлжлүүлэх бүрэн боломжтой байсан ч Байнгын хорооны дарга хурал хойшлууллаа. Баасан гарагт хурал хойшлуулсныг ойлгож байна. Одоо ажлын цагаар, ирц нь бүрдсэн байхад тодорхойгүй хугацаагаар, тодорхойгүй шалтгаанаар хурал хойшлуулж байгаа нь маш харамсалтай байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00