Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын чуулганыг хуралдуулах гээд байгаа тул ихэнх гишүүд ирцэндээ орохгүй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 17

 

Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй" гэж 86 хувь нь санал өгсөн.

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргасан Д.Амарбаясгалангийн талын гишүүд Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн саналыг байнгын хороо дээр өгсөн юм. Учир нь Д.Амарбаясгалангийн талын УИХ-ын гишүүдийн кноп Г.Занданшатарыг огцруулахад чуулган дээр хүрэхгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг парламент дээр унагаад Засгийн газрыг огцруулна гэж тооцож байгаа бололтой.

Тодруулбал, Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг "дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулбал ийм нөхцөл байдал үүсэх юм. Тэгвэл зарим гишүүд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хорооны саналын томьёоллоор УИХ-ын нийт гишүүдийн дунд санал хураалт явуулах нь Үндсэн хуулийг зөрчинө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top