Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд ХОРИГ ТАВИВ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 20

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэл өглөө. 

Тэрээр мэдээлэлдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчилсан Үндсэн хуулиа сахин хамгаалах, бататган бэхжүүлэх үүднээс УИХ-ын тогтоолд хориг тавьж байгааг та бүхэндээ сонордуулж байна" гэлээ. 

Тус хоригт баасан гарагийн ирцийг шинээр тооцолгүй пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцон хуралдсан нь УИХ-ын дэгийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.2-т нэгдсэн хуралдаан 7 хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10:00-13:00, 14:00-18:00 цагуудад хуралдан, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны цагийг сунгах сунгаж болно гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж буй тухай дурдсан байна. 

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.196) 2025 оны 10 сарын 21

”Хөрөнгөтнүүдийг төр засгаас Үндсэн хуулийн аргаар зайлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэт тэмцлийн аргаар л зайлуулах боломжтой” гэж агуу их Карл Маркс 1860 жараад онд өөрийн улс төрийн онолын бүтээлдээ бичжээ. Юутай үнэн онол вэ? MCS-ийн Засгийн газрыг гагцхүү зэвсэгт тэмцлийн замаар зайлуулахаас өөр зам монголчуудад үлдсэнгүй. Үүнийг хувьсгал гэдэг.

0  |  1
songogch(202.9.46.113) 2025 оны 10 сарын 20

хориг яахав...ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТООЦООЛОЛ:\n Монгол Улс Оюутолгойн гэрээг муу хийснээс шалтгаалсан хохирол нь :\n1. Ашгаа хүртэх хугацаа хэдэн арван жилээр хойшлогдсон.\n2. Ашиг орлогын ихэнх нь гадны хөрөнгө оруулагч талд үлдэж байгаа.\n3. Монголын талын өр, зардал нэмэгдэж, 34% эзэмшлийн бодит өгөөж бараг тэгтэй тэнцүү болсон.\n

1  |  0
Зочин(92.76.147.31) 2025 оны 10 сарын 22

Мэдээж Хүрэлсүх хориг тавина

2  |  0
songogch(202.9.46.113) 2025 оны 10 сарын 20

түгжил, дүлзэн, хоролмаагаар дүүрсэн УИХулгайчууд.................

1  |  0
зочин(66.181.191.234) 2025 оны 10 сарын 20

яарч сандран бушуу туулай борвиндоо баастай гэсэн хурлаа болиморр юмаа

1  |  0
Top