ЗАСГИЙН ГАЗАР I ЦЕГ-ын даргаар Ж.Болд генералыг томиллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 28

 

Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 24-ний өдөр болсон ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн (2025.10.28) ээлжит бус хуралдаанаар ЦЕГ-ын даргаар Ж.Болд генералыг томиллоо.

Өнгөрөгч 2023.09.06-ны өдрийн хуралдаанаар ЦЕГ-ын дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан бөгөөд түүний оронд Т.Сүхболдыг томилсон билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.58) 2025 оны 10 сарын 28

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top