.jpg)
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн багш, эмч нарын цалин тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа төсвийг бүрдүүлэхийн тулд хүүхдийн мөнгийг хасах талаар санал гарсан тухай өөрийн байр суурийг илэрхийллээ.
Энэ тухай тэрээр "Багш, эмч нарын цалин тэтгэмжийг нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн мөнгийг хасахаас өөх аргагүй байдалд хүрсэн тухай санал солилцож буй тухай Т.Аубакир сайд ярьсан.
Мөнгө цаас болоод байгаа нь үнэн. Хүүхдийн мөнгийг хаслаа гээд улсын тэр их төсвөөс хасаж, танах ёстой төсөв нь байсаар байтал танах нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Үр өгөөжгүй төслүүдээ танах ёстой.
Хүүхдийн мөнгөнд 1.5 их наяд төгрөг улсын төсөвт суусан байгаа. Хүүхдийн мөнгөнд гар хүрэлгүйгээр шийдвэрлэх боломжийг нэр бүхий гишүүд гаргаж ирсэн. Харамсалтай нь энэхүү санал унасан. Одоо бид чуулганаар санал хэлэх боломж байна. Хүүхдийн мөнгөнд гар хүрэлгүйгээр улсын төсөвт танаж болох маш их орон зай бий.
Хяналтгүй урсаж буй мөнгөн дээр хамгийн том хулгайнууд өрнөдөг. Үүнийг зөв зарцуулах хэрэгтэй" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 2 )
Попроод сурчлаа шүү энэ
za chi dut , khasakhgui geed said ni shiidsen , poprolgui bai