
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.

Өнөөдөр өглөөний (2025.10.28) 08:00 цагийн байдлаар нийт 86 вагон шатахуун байгаагаас Толгойт өртөөнд 16, Аршаант өртөөнд 6, Улаанбаатар өртөөнд 5, Дархан өртөөнд 10, Сайншанд өртөөнд 5, Эрдэнэт өртөөнд 10, Сүхбаатар өртөөнд 34 вагон байна.
Улаанбаатар хот дахь шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн агуулахын АИ-92 автобензиний нөөц өнөөдрийн (2025.10.28) 09:00 цагийн байдлаар 2,824 тонн байгаа ба агуулахуудад 30 вагон буюу нийт 1,800 тонн АИ-92 автобензин буугаад байна. Агуулахад буусан шатахууныг Улаанбаатар хот дахь шатахуун түгээх 115 станц руу 1169 тонн, орон нутаг руу 592 тонн ачилт хийгдсэн байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо

Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалд хошууч генерал Ж.Болдыг томиллоо. Тэрбээр цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийг санаачлан боловсруулсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагад системийн инженерчлэл хийх зэрэг хариуцлагатай үүргийг хүлээн энэ албанд томилогдов.
Ж.Болд мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий аймгийн цагдаагийн газар, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 32 жил ажилласан байна.


Сэтгэгдэл ( 7 )
Хүрэлсүг өөрөө буусныхаа дараа шоронд орохгүй байх арга хайж байгаа бөгөөд эсрэг хүмүүсээ задлах, хүчгүйдүүлэх бодолго нь энд НАМЫН ХАГАРАЛ ДУНД Л яваад байгаа учир нь ОЮУН-ЭРДЭНИЙГ ГАРГАЖ ИРСЭН МӨРТЛӨӨ ХҮССЭНЭЭР НЬ БАЙХГҮЙ БОЛХООР 2 Ч УДАА ЗОДСОН БАЙГАА ЮМ. ЭНЭ ТАЛААР КОМИСАРУУД НЬ ЯРЬДАГ 2 ТАЛЫН, МЭДЭЭЖ ХЭДИЙ ДАНХ ГЭНЭН ТЭНЭГ БАЙЖ БОЛОХ Ч ЗҮГЭЭР ЗОДУУЛААД ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД БАЙЖ ЧАДААГҮЙ СӨРӨХИЙН ТУЛД ЖЕНКОТОЙ ХАМССАН БАЙДАГ. ИЙМ Л ЗҮЙЛ БОЛСОН САЯНЫ АМАРБАЯСГАЛАНГИЙН ТУХАЙ УЯНГА СЭТГҮҮЛЧ БИЧСЭН БАЙСАН ИХ ТЭНГЭРТ БОЛСОН АРХИДАЛТ, МАРГААН ЗОДООНЫ ТУХАЙ БҮГД ҮНЭН СӨРСӨН ХЭНИЙГ Ч ӨВТГӨХ, ДАРАМТЛАХ, З
Худлаа шийдвэрээс чинь болж үдээс хойш колонк ороод хоосон буцаж, банкаа улам хоосолчихлоо, шөнө нэг очоод үзье дээ замдаа зогсчихгүй бол
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
VANXANDI BOOB XXI80955877ALNI SEKSEER ANUSN TOMSGN DOLOOMOOR URN SHINEGENE AMSI
VANXANDI BOOB XXI80955877ALNI SEKSEER ANUSN TOMSGN DOLOOMOOR URN SHINEGENE AMSI
Байхгүй юм чинь хязгаарлах бүү хэл....
Ашиггүй шийд юм.