
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр өгсөн мэдээлэлдээ "МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар намын дотоод томилгоо, албан тушаалын асуудал ярилцахаас гадна өнөөдөр нийгэмд үүсээд байгаа асуудлыг хөндөж ярьлаа. Улсын төсвийг цаг хугацаанд нь батлах асуудлыг парламент цаг хугацаанд нь шийдвэрлэх асуудлыг мөн ярьлаа. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд шатахууны хомстолтой холбоотой, гадаа жагсаал цуглаан хийж буй багш, эмч нарын ажил хаялттай холбоотой асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Ойрын хугацаанд эрх баригч улс төрийн хүчний хувьд эдгээр асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа.
Их хурлын даргын томилгооны хувьд өөрөө хуультай. МАН-ын аливаа шийдвэр хуулийн хүрээнд явах ёстой. Талцал хуваагдал байгаа учраас ойлголцох үүднээс ажлын хэсэг байгуулсан гэж хэлж болно. Ажлын хэсгийн ахлагчаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байна.
МАН 11-р сарын 15, 16-нд намынхаа 31-р хурлыг хийх ёстой. Их хурал хугацаандаа болно. Намын даргын асуудлыг өнөөдөр бид олон талаас нь ярьсан. МАН дөрвөн жилд нэг удаа ээлжит их хурлаа хийдэг. Энэ хурлаараа дүрмийн хүрээнд улс төрийн асуудлаа ярьж, намын дарга, бага хурлын гишүүдээ хэлэлцэх ёстой. Бага хурлаар сонгогдсон ч гэсэн их хурлаар дахин хэлэлцэж 50+1 гэх байдлаар шийддэг дүрэмтэй" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 2 )
хулгайч нараа дахин сонгох хэрэггүй
БАГА ТЭНЭГТ