.png)
Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлын талаар дараах мэдээллийг өглөө.
Энэ тухай тэрээр "Засгийн газрын зүгээс тооцоогоо хийгээд УИХ-д танилцуулж, ажлын хэсэг байгуулж, багш нарын цалинг 30 хувь нэмье гэсэн тоо явж байгаа. Мөн багшийн үндсэн цалингийн оновчтой бүтцийг бий болгох замаар 2.5 саяд хүргэх гэсэн тоо явж байгаа. Одоо бид сайтар ярилцах хэрэгтэй байна.
Суурь цалинг 3.5 саяд хүргэх асуудлыг ярьж байгаа. Үүнийг ойрын хугацаанд яаж хүргэх вэ гэдэг талаар ярилцаж, цаашид ийм асуудлаар улс төр хийлгүй, цалингийн асуудлаар бүх зүйлийг харахгүйгээр урагшлах зорилго тавьжээ.
Энэ жилдээ төсөв хэлэлцэж байгаа тул боломж алга. Ирэх жилийн үйлдвэрлэлийн орлогоо харж байгаад аль болох нь хурдан хугацаанд энэ хэмжээнд хүргэхийг зорьж байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 1 )
Ирэх жил та нар бүгд солигдохоор хэн ч энэ асуудлыг шийдэхгүй. Башир арга хэрэглэж хэрэглэж ,өнгөрөөх санаа өвөрлөж байна