Г.Дамдинням: Бензиний хомсдол үүссэнд ард иргэдээсээ УУЧЛАЛТ хүсэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 29

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны нийлүүлэлтийн нөхцөл байдлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээний талаар танилцууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “АИ-92 автобензиний хомсдол үүссэнтэй холбогдуулан ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Одоогоор шатахууны хомсдлыг бүрэн шийдвэрлэж, улсын нөөцийг хоёр дахин нэмэгдүүллээ. Өнөөдөр 22:00 цагийн үед нийт 110 вагон цистерн автобензин орж ирнэ.

Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд болон шатахуун импортлогч компанийн удирдлагуудтай уулзалт хийж, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тасралтгүй тээвэрлэлтийг хангах асуудлаар тохиролцоонд хүрсэн.

Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд ОХУ шатахуунаар тогтвортой хангах үүргээ илэрхийлсэн. Үүнээс гадна БНХАУ-аас ирэх сард 15,500 тонн шатахуун авахаар тохиролцсон бөгөөд одоо нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.

Цаашид АИ-92 шатахууны хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр Засгийн газар төлөвлөгөөт арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bg(66.181.178.48) 2025 оны 10 сарын 30

Ogtsorhoo medejdee

0  |  0
Бат(202.9.40.71) 2025 оны 10 сарын 30

Шатхуун хомсдоход бид өөрсдөө их буруутай

0  |  0
a(103.80.210.4) 2025 оны 10 сарын 30

benzin baihui l bna daa

0  |  0
a(103.80.210.4) 2025 оны 10 сарын 30

benzin baihui l bna daa

0  |  0
Pkxny(202.9.40.32) 2025 оны 10 сарын 30

Петро дайчин компани Монголоос өчнөөн их нефт аввсан гэсэн Татвварын оронд шатахуун авввч болдоггүй юмуу,Эсввэл үүрд мөнх оросын хараат байх юмуу

1  |  0
Зочин(202.9.41.58) 2025 оны 10 сарын 29

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Монгол(66.181.185.208) 2025 оны 10 сарын 30

Ийм ч сайд, сайдуудтай байхад үнэхээр ичмээр юм

1  |  0
Top