Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 29

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй ажлын хэсэгт хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхмууд хийж хэрэгжүүлэхээр ийнхүү ажлын хэсэг байгууллаа. Тусгай ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Гаалийн ерөнхий газар,  Татварын ерөнхий газар  гээд холбогдох төрийн байгууллагуудыг оруулжээ. 

Энэхүү Тусгай ажлын хэсэг авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулж, батлуулах талаар санал дүгнэлт гаргах юм. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хуулийг төслийг боловсруулж, батлуулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийнхэнд үүрэг болгов. Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, аливаа гэрээ хэлцэл ил тод, нээлттэй байх зарчмаар болзошгүй хулгайгаас урьдчилан сэргийлж, олон нийтийн хяналт бий болгох нь чухал гэдгийг тэмдэглэв. 

Олон нийтийн өмчийг хамгаалж, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх нь Засгийн газрын үүрэг юм. Тиймээс ч цаашид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. “Монгол шуудан” компанийн 34 хувийг нээлттэй хэлбэрт шилжүүлснээр үр ашиг нь 10 дахин нэмэгдснийг онцлоод, нээлттэй, хариуцлагатай ажиллах чиглэлд төрийн өмчит компаниудын удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэйг дурдлаа. Төрийн албаны бүх шатанд хулгайг үл тэвчих үзэл хандлагыг төлөвшүүлж, олон жил яригдсан баялгийн хулгай, үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүд дээр бодитой үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэгт үүрэг болголоо. 

'

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.109) 2025 оны 10 сарын 30

дунд шатанд нь завхруулж замхруулах биз тэр доогуур даам гарсан тэрбумтнууд бясаа жоом шиг язганаж байгаан бишүү захын нэгнээс нь 10 тэрбум гараад л аяяаяаяа гээд Пүрэвдорж гишүүн шогшроод байсандаа.

0  |  0
Зандансүх(66.181.187.118) 2025 оны 10 сарын 30

Дан хулгайч нараас бүрдсэн хэсгээс юу хүлээх вэ???? Биднийг доромжлоод бна даа!!!!

0  |  0
Зочин(202.9.41.58) 2025 оны 10 сарын 30

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Гаа(66.181.177.9) 2025 оны 10 сарын 30

Бүүр цайрцан төр гэж энэ л байхдаа хөөрхий !!!

1  |  0
songogch(202.9.46.248) 2025 оны 10 сарын 30

МОНГОЛ УЛС ОЮУТОЛГОЙН 51%- г ЭЗЭМШИХ ЁСТОЙ. МОНГОЛ УЛС Риотинто-д өргүй….дээрмийн гэрээг Монгол улсад ашигтайгаар шийдэж чадахгүй бол Рио тинтог хөөгөөд гаргая…Монгол улс эзэнтэй гэдгээ харуулж чадахгүй, гэрээгээ ашигтайгаар шинэчилж чадахгүй бол төр засаг гэж байгаад яах юм бэ?

5  |  0
Top