Засгийн газрын хуралдаан ЭХЭЛЛЭЭ

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

Долоо хоног бүрийн лхагва гарагт Монгол Улсын Засгийн газар хуралддаг. Гэвч энэ долоо хоногийн лхагва гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр /2025.11.24/ Засгийн газар хуралдаж эхэллээ.

Хуралдаанаар:

-"Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын тогтоол

-Төрийн алба хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн уулзалтын тухай

-"Эрдэнэбүрэний УЦС" төслийн төслийн хэрэгжилтийн явцын талаар зэрэг хэлэлцэх болон танилцах нийт 23 асуудал хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top