16 настай охины нагац эгч: Бид дүүгийнхээ цогцсыг ТАНИАГҮЙ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 23

 

16 настай охин болон 32 настай эмэгтэйн аминд хүрсэн Ц.Дагвадорж болон түүний хамсаатан гэх этгээдүүдэд холбогдох шүүх хурал өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр эхлэн, хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Хохирогч охины нагац эгч Д.Нарантуяа: Бид шударга шүүхийг л шаардаж байна. Өмгөөлөгч, прокурорууд шүүхээс илүү эрх мэдэлтэй байна гэж би харж байна. Бид баримттай зүйл дээр л ярина. Бид дүүгийнхээ цогцсыг таниагүй. Ээжид нь үнсэх зай ч байгаагүй. Энэ чинь цуврал аллага шүү дээ. 

Миний дүү айлын ганц охин, аав нь айлын ганц хүү. Энэ гэр бүлийн амьдрал ингээд дуусч байна гэлээ. 

Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох  хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн бөгөөд Ц.Дагвадорж гаргасан хүсэлтээсээ татгалзсан тул хэргийг шүүхэд шилжүүлэн ийнхүү шүүх хуралдаан үргэлжилж байна. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н(202.179.24.90) 2026 оны 01 сарын 24

авилгач шүүхэд итгэх хэрэггүй

0  |  0
н(202.179.24.90) 2026 оны 01 сарын 24

авилгач шүүхэд итгэх хэрэггүй

0  |  0
Zochin(122.201.31.166) 2026 оны 01 сарын 23

Shuuhed ingej nuluuluh hereggui shu odoo shuugch,prokuror,umguulugch nar havtast hergiin hureend shiidveree gargana shte

0  |  0
Top