С.Бямбацогт: Улаанбаатарын утааны шийдэл "Хөх нүүрс"

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт "Багануур" ХК-ний үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ тухай тэрээр "Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний нүүрсний 62 хувийг дангаар хангадаг "Багануур" ХК-ний үйл ажиллагаатай танилцлаа.

Их хотын иргэдийг өвлийн оргил ачааллын үед өнтэй дулаан байлгах эрхэм үйлсдээ уурхайчид маань амжилт дүүрэн ажиллаж байгааг харахад бахдам сайхан байлаа.

УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нарын хамтаар "Багануур" ХК-ний үйл ажиллагааг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, түүнийг түшиглэн байгуулах Үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцож тодорхой шийдлүүдэд хүрлээ.

Улаанбаатарын утааг бууруулах ойрын хугацааны гол шийдэл нь "хөх нүүрс" гэдгийг мэргэжлийн байгууллагын хэмжилт, олон улсын байгууллагын дүгнэлт нотолж байна.

Багануурын уурхайг түшиглэн байгуулах "Нүүрс-пиролизын" үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх талаар бодлогын шийдвэрүүд гаргаж, ЗГХЭГ-ын даргын хувьд хяналт тавьж, хариуцлага нэхэж ажиллана.

“Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлснээр:

  • Иргэдэд борлуулж буй түлшний өртгийг 1тн 1сая 100 мянгаас 280 мянга болгож 4 дахин бууруулж төр 400 тэрбумыг хэмнэх эдийн засгийн ач холбогдолтой.
  • Агаарын бохирдлыг 70 хувь бууруулах экологийн ач холбогдолтой,
  • Ажлын байрыг 400-р нэмэгдүүлэх нийгмийн ач холбогдолтой
  • Дизелийн түлш, тэсэлгээний бодис, метанол үйлдвэрлэх түүхий эд болох стратегийн ач холбогдолтой
  • 40 МВт цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний ач холбогдолтой.

Багануурын үйлдвэржилт эрчимжих ёстой" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top