ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.06.29. Энэ оны 180 дахь өдөр бөгөөд он дуусахад 185 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандаж, 20 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой. Өдөртөө 26 хэм дулаан, шөнөдөө 14 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын загасчны өдөр, Дэлхийн аж үйлдвэрийн загварын өдөр тохиож байна. Нидерландад энэ өдөр Ахмад дайчдын өдөр, Эквадорт Инженерүүдийн өдөр, Испанид Дарсны тулаан, Балбад Будаа тариалах баяр, Фижид Спортын өдөр, Индонезид Гэр бүлийн баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Гэри Бьюзи, дуучин, жүжигчин Мария Кончита Алонсо, дуучин Николь Шерзингер, зохиолч Брайан Герберт, Австралийн дуучин, жүжигчин Колин Хэй, Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Канадын хоккейч, олимпын аварга Теорен Флёри зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1947 оны энэ өдөр Гоминданы 150-500 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл Монголын хилд халдаж, хилчидтэй байлджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1916 оны энэ өдөр “Боинг” компанийн онгоц анхны нислэгээ үйлдэв.

1954 онд физикч Роберт Оппенхаймер устөрөгчийн бөмбөг бүтээхэд оролцохоос татгалзсан учир түүнийг нууц боловсруулалтад оруулахыг хоригложээ.

1958 оны энэ өдөр Бразил анх удаагаа дэлхийн хөлбөмбөгийн аварга болжээ.

1964 оны энэ өдөр зурагтын алсын удирдлагыг зохион бүтээжээ.

1976 оны энэ өдөр Сейшелийн арлууд тусгаар улс болов.

1985 онд Нью Йорк хотноо Жон Ленноны Роллс-Ройс автомашиныг 2.229 сая ам.доллароор худалджээ.

1996 оны энэ өдөр Ливийн Абу Салим шоронд дэгдсэн бослогыг дарах үеэр 1200 орчим хоригдол амиа алджээ.

2001 оны энэ өдөр Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ.

2007 оны энэ өдөр АНУ-д анхны “iPhone” худалдаанд гарав.

2012 оны энэ өдөр уйгар салан тусгаарлагчид Хятадын Хотанаас Өрөмч хот руу нислэг үйлдэж байсан “Embraer ERJ-190” онгоцыг хулгайлахыг завдав.

2014 оны энэ өдөр Исламын улс бүлэглэл Сири, Иракийн нутаг дэвсгэрт өөрсдийн эзэлсэн хэсэгт Исламын халифатыг байгуулж буй тухай зарлаж байв.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top