ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
55 минутын өмнө

Өнөөдөр 2026.07.01. Энэ оны 182 дахь өдөр бөгөөд он дуусахад 183 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандаж, 20 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 29 хэм дулаан, шөнөдөө 15 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн ядуурлын эсрэг цагаан туузын өдөр, Олон улсын хошигнолын өдөр тохиож байна. Энэ өдөр Арменид Прокурорын ажилтны өдөр, Бурундид Тусгаар тогтнолын өдөр, Болгарт Залуучуудын баяр, Канадад Канадын өдөр, Хятадад Коммунист нам байгуулагдсан өдөр, Лесотод Гэр бүлийн баяр, Суринамд Эрх чөлөөний баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Канадын модель Памела Андерсон, Английн жүжигчин Ханна Мюррей, эдийн засгийн Нобелийн шагналт Майрон Шоул, Чехийн сэтгэлзүйч Станислав Гроф зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1877 оны энэ өдөр талбайн теннисний Уимблдон тэмцээн анх удаагаа зохион байгуулагджээ. Тэмцээнд Спенсер Гор түрүүлэв. Тэмцээний тасалбар нэг шиллингийн үнэтэй байжээ.

1890 оны энэ өдөр Англи болон Герман улс Африк тив дэх эзэмшлүүдээ хуваан авав.

1921 оны энэ өдөр Шанхайд Хятадын Коммунист нам үүсгэн байгуулагджээ.

1923 оны энэ өдөр Канадад хятад иргэдийг оруулахыг хориглосон хууль батлагдав. Канадын хятадууд энэ хуулийг “Доромжлолын хууль” гэж нэрлэдэг.

1940 онд Японд элсэн чихэр, чүдэнзний борлуулалтад хязгаарлалт тавьжээ.

1979 онд “Sony” компани “Walkman” плеерээ танилцуулж байв.

1964 оны энэ өдөр Квебект нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн эрчүүдтэй тэгш эрхтэй болжээ.

1997 оны энэ өдөр Хонконг дахин Хятадын мэдэлд шилжжээ.

1999 оны энэ өдөр Шотландын парламент 300 жилийн дараа дахин хуралджээ.

2000 оны энэ өдөр АНУ-д санхүүгийн баримт бичгийг цахим гарын үсгээр баталгаажуулахыг зөвшөөрчээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top