ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдөр 2026.07.06. Энэ оны 187 дахь өдөр бөгөөд он дуусахад 178 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 59 минутад мандаж, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 30 хэм дулаан, шөнөдөө 15 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн зүрхний эмч нарын өдөр, Зоонозын өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр, Дэлхийн үнсэлтийн өдөр тохиож байна.

АНУ-д Үндэсний шарсан тахианы өдөр бол Перуд Багш нарын өдөр, Казахстанд Нийслэл хотын өдөр, Өмнөд Суданд Ээж нарын баяр, Чилид Мод тарих өдөр, Финландад Зуны яруу найргийн өдөр, Замбид Баатруудын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр 14 дүгээр Далай лам, Нобелийн энх тайвны шагналт Тэнзин Гьяцо, Америкийн жүжигчин Нед Битти, Сильвестр Сталлоне, Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш, Францын жүжигчин Натали Бай, Австралийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Жеффри Раш, Америкийн рэппер 50 Cent зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 онд Ардын журамт цэрэг, улаан Орос цэргийн хамтаар нийслэл хүрээнд орж иржээ.

1940 оны энэ өдөр БНМАУ-ын 23 дугаар Бага хурал хуралдаж, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн даргаар Г.Бумцэндийг, Ерөнхий сайдаар Х.Чойбалсанг тус тус томилжээ.

1960 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын Их хурлын дөрөв дэх удаагийн сонгуулийн I чуулган чуулж, шинэ Үндсэн хууль батлав. Энэ нь хувьсгалаас хойш баталсан гурав дахь Үндсэн хууль юм. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1415 оны энэ өдөр Чехийн протестантуудын удирдагч Ян Гусыг галд шатаасан.

1661 онд Ангар мөрний эрэг дээр Эрхүү хотын суурийг тавьжээ.

1785 онд Доллар АНУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт болжээ.

1854 оны энэ өдөр Мичиган мужийн Жексон хотод АНУ-ын Бүгд Найрамдах намын албан ёсны анхны их хурал болсон.

1957 оны энэ өдөр Ливерпуль хотын захад болсон баяр дээр 16 настай Жон Леннон, 15 настай Пол Макартни нар танилцаж, домогт түүх эхэлнэ.

1973 оны энэ өдөр Английн "Queen" хамтлаг «Keep Yourself Alive» нэртэй анхны сингл гаргасан.

1997 онд Казахстаны парламент нийслэл хотоо Алма-Атагаас Акмола руу шилжүүлж буй шийдвэр гаргасан.

1998 онд Орбан Виктор анх удаа Унгарын Ерөнхий сайд болсон.

2009 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын нийслэл Москва хотод албан ёсны айлчлал хийхээр ирсэн.

2013 оны энэ өдөр сан Франциско хотод Боинг 777 онгоцны анхны осол бүртгэгджээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top