
Өнөөдөр 2026.07.09. Энэ оны 190 дахь өдөр бөгөөд он дуусахад 175 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандаж, 20 цаг 54 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 25 хэм дулаан, шөнөдөө 14 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын галт зэвсэг устгах өдөр тохиож байна. Камбожид Мод тарих өдөр бол Өмнөд Суданд Тусгаар тогтнолын баяр, Австралид Үндсэн хуулийн өдөр, Палауд Үндсэн хуулийн өдөр, Мороккод Эзэн хаан Хасаны дурсгалыг хүндэтгэх өдөр, Азербайжанд Дипломат албаны баяр, Аргентинд Тусгаар тогтнолын баяр юм.
Энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин Кортни Лав, Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс, Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович, Английн зураач Дэвид Хокни, Америкийн зохиолч Дин Кунц, Японы дуучин Күсанаги Цүёоши зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1966 оны долоодугаар сарын 9-12-нд Улаанбаатар хот орчимд их үер болжээ. Үерийн улмаас улсад 155.4 сая төгрөгийн хохирол учрав.
1973 оны энэ өдөр Сонгинод Биокомбинатыг ашиглалтад оруулжээ.
1996 оны энэ өдөр Монголд холери өвчин дэгдэв. Булчин задрах тахал буюу холери өвчний улмаас 10 гаруй голомтод 2500 орчим хүн хавьтал авч, 170-аад хүн өвчилж, 12 хүн нас барсан юм.
2013 оны энэ өдөр “Оюутолгой” ХХК зэсийн баяжмалын экспортоо эхлүүлжээ. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ 5800 орчим тонн болов.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1357 онд Ромын эзэн хаан IV Карл Праг хотод Карлын гүүр бариулжээ.
1401 онд Төмөр хаан Жалайрид султанат руу довтолж, Багдад хотыг сүйрүүлжээ.
1919 оны энэ өдөр Германы Рейхстаг Версалийн гэрээг соёрхон батлав.
1922 оны энэ өдөр АНУ-ын Жонни Вайсмюллер 100м-ийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг 58.6 секунд болгон тогтоож, анх удаа нэг минутаас бага хугацаа зарцуулжээ.
1937 оны энэ өдөр Fox кино компанийн агуулахад гал гарч, 40 мянган хальс шатаж, 1932 оноос өмнөх дуугүй киноны ихэнх нь устжээ.
1957 оны энэ өдөр Менделеевийн үелэх системийн 102 дахь элемент болох нобелийг нээсэн байна.
1982 оны энэ өдөр CANON компани дэлхийн анхны автомат аппарат “SNAPPY 50”-ийг худалдаанд гаргажээ.
1991 оны энэ өдөр ОУОХ-ноос арьс өнгөөр ялгаварлах үзлийн улмаас хасагдаад байсан Өмнөд Африкийн БНУ-ын гишүүнчлэлийг сэргээв.
2002 онд Их Британийн үр шилжүүлэн суулгах эмнэлэгт цагаан арьст хосоос хар арьст ихэр төржээ. Эцэг, эх нь үүнийг лабораторийн ажилтнуудын алдаа гэж үздэг.
2025 оны энэ өдөр манай гарагийн эргэлт бага зэрэг хурдассаны улмаас дэлхий дээр хамгийн богино өдөр тохиожээ. Энэ өдөр 1.3 - 1.6 милисекундээр богиноссон байна.
Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )