ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны долоодугаар сарын 24. Энэ өдрөөс хойш он дуусахад 160 хоног үлдэж байна. Өглөөн наран 05 цаг 17 минутад мандан, үдшийн наран 20 цаг 40 минутад жаргана. Үс сэвлэг шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Улаанбаатар хотод өдөртөө үүлэрхэг 30 хэмийн дулаан байна. Уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Өмнөд Америкийн эрх чөлөөний тэмцэгч Симон Боливар, Францын нэрт зохиолч Александр Дюма, Нобелийн шагналт Бельгийн зохиолч Хенрик Потопиддан, Америкийн нэрт нисгэгч Амелиа Эрхарт, Америкийн найруулагч Гус Ван Сант, Америкийн нэрт сагсанбөмбөгч Карл Мелоун, Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопез, Америкийн жүжигчин Элизабет Мосс, Шинэ Зеландын жүжигчин Анна Пакүин, Америкийн сагсанбөмбөгч Кайл Кузма нар мэндэлжээ.

Энэ өдөр Монголын түүхэнд:

1917 оны энэ өдөр Улсын хурлын гишүүн Түшээт хан аймгийн Зоригт ван Цэрэнбаавай 1917.07.08-ны хурлаас чөлөө гуйсан хэдий ч чөлөө гуйсан албан бичиг нь хурал эхэлснээс хоёр мөчөөр хожимдон саатаж ирсэн учир дүрмийн ёсоор шийтгэж, хорин дөрвөн жин шар тосоор торгожээ. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

1487 оны энэ өдөр Нидерландын Ловарден хотод гадаадын шар айргыг хориглохыг эсэргүүцсэн олон нийт жагсаал зохион байгуулжээ.

1701 оны энэ өдөр Францын нэрт аялагч Антуан де ла Моте Кадиллак Пончартрейн боомтод очжээ. Хожмоо энэ боомтыг Детройт гэж нэрийдсэн юм.

1911 оны энэ өдөр Нэрт Хирам Бингхем Инкагийн алдагдсан хот болох Мачу Пичуг нээн илрүүлжээ.

1982 оны энэ өдөр Японы Нагасаки хотод хүчтэй аадар борооны улмаас хөрсний нуралт үүсэж, 299 хүн амь насаа алджээ.

1983 оны энэ өдөр Шри Ланк улсад Тамилын эсрэг бослого гарч 400-3000 хүний аминд хүрэв. Энэ үйл явдал Шри Ланкийн иргэний дайны үүтгэл болсон юм.

1987 оны энэ өдөр Америкийн уулчин 91 настай Хулда Крукс Фүжи ууланд авирсан хамгийн хөгшин болж түүхэнд үлдэв.

2019 оны энэ өдөр Лондон хотын захирагч асан Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайд болов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top