Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 8. Энэ өдрөөс хойш он дуусахад 145 хоног үлдэж байна. Өдрийн наран 05 цаг 38 минутад мандан, үдшийн наран 20 цаг 18 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө үүлэрхэг 31 хэмийн дулаан байна. Эрхэм уншигч та наршихаас сэргийлээрэй.
Өнөөдөр Муур хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Иракт өнөөдөр Гал зогсоох өдөр бол Зимбабвед Батлан хамгаалах хүчний, Бутанд Тусгаар тогтнолын, БНХАУ-д аавуудын өдөр тохиож байна. Энэ өдөр Америкийн кино жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Дастин Хоффман, кино найруулагч, жүжигчин Мартин Брест, Норвегийн зохиолч Йостейн Гордер, Швейцарын теннисч Рожер Федерер, Канадын дуучин Шон Мендес зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1927: Францад нохойн тахлын эсрэг вакцин гаргаж байжээ.
1932: ЗСБНХУ-д эмэгтэйчүүдийг уурхайд ажиллахыг зөвшөөрөв.
1941: И.В.Сталин Зөвлөлтийн армийн ерөнхий командлагч болжээ.
Мөн Зөвлөлтийн таван «Ил-4» бөмбөгдөгч онгоц Берлин рүү анхны дайралтаа хийв.
1949: Страсбургт Европын Зөвлөлийн анхны хурал болжээ.
1960: Лаост төрийн эргэлт болов.
1966: Хятадад соёлын хувьсгал эхэлжээ.
2008: Бээжинд олимпын XXIX наадам нээлтээ хийж байлаа.
Уншигч таны өнөөдрийн ажил үйлс өөдрөг, бүтэмжтэй байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )