Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 10. Энэ өдрөөс хойш он дуусахад 143 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 39 минутад мандан, үдшийн наран 20 цаг 17 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө цэлмэг 20 хэмийн дулаан байна. Иймд эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдөр үс засуулахад сайн.
Өнөөдөр Олон улсын биодизелийн өдөр, Дэлхийн арслангийн өдөр тохиож байгаа бол Аргентин улсад нисэх хүчний өдөр, Индонези улсад ахмад дайчдын өдөр тохиож байна. Энэ өдөр Италийн анхны Ерөнхий сайд Каворын гүн Камилло Кавор, “Нестле” компанийг үндэслэг ч Хенри Нестле, Британийн зуны цагийн хуваарийг үндэслэсэн Уиллиам Уиллет, АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгч Херберт Хувер, “Монополь” хөлөгт тоглоомыг үндэслэгч Чарльз Дарроу, Нобелийн шагналт Германы физикч Вольфганг Паул, Санкт Петербургийн захирагч Анатолий Собчак, Колумбийн 59 дэх Ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналт Хуан Мануэль Сантос, Испанийн нэрт жүжигчин Антонио Бандерас, Америкийн жүжигчин Жастин Теро, Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрью М.Ананд, Америкийн сагсанбөмбөгч Андре Драммонд, Португалийн хөлбөмбөгч Бернарду Силва, Амрекийн телевизийн од Кайли Женнер, Америкийн сагсанбөмбөгч Жа Морант нар мэндэлжээ.
Энэ өдөр түүхийн хуудаснаа:
1346 оны энэ өдөр Испанийн аялагч Хауме Феррер Сенегал голыг нээн илрүүлж, “Алтан гол” гэх нэр хайрлав.
1519 оны энэ өдөр Нэрт аялагч Фердинанд Магеллан дэлхийг бүтэн тойрох зорилгоор таван хөлөгтэйгөөр Севиль хотоос хөдлөв.
1641 оны энэ өдөр Англи, Шотландын хооронд Лондонгийн гэрээ байгуулагдсанаар хамбатны дайн эцэслэв.
1792 оны энэ өдөр Францын хувьсгалаар Парисын дээрмийн бүлэг, Швейцарын цагдаа нартай нийлж, XVI Луй хааныг баривчилжээ.
1904 оны энэ өдөр Орос-Японы дайны чухал тулааны нэг болох Шат тэнгисийн тулаан эхлэв.
1913 оны энэ өдөр Болгар, Румын, Серби, Монтенегро, Грек улсууд Бухарестын гэрээ байгуулснаар Балканы хоёрдугаар дайн эцэслэв.
1945 оны энэ өдөр Японы Засгийн газар Потсдамын тунхгийн бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай холбоотон гүрнүүдэд цахилгаанаар мэдэгдэв. Уг мэдэгдэлд” Эзэн хааны бүрэн эрхийн хүрээнд эрх ашиг, үндэсний язгуур сонирхолд харшилсан ямар ч шаардлага агуулаагүй” гэсэн байна.
1961 оны энэ өдөр Вьетнамын дайны хүрээнд АНУ-ын арми Өмнөд Вьетнамын хөдөө нутагт 20 сая галлон дефолиант, гербицидээр шүршиж “Ранч Хенд” ажиллагааг эхлүүлэв. Энэ нь Вьетнамын хүнсний хангамж, хөдөө аж ахуйг устгах зорилготой ажиллагаа байсан юм.
1990 оны энэ өдөр Магеллан сансрын хөлөг Сугар гарагт хүрчээ.
2001 оны энэ өдөр Шаттл сансрын хөтөлбөрийн хүрээнд “Дисковери” хөлгийг Олон улсын сансрын станц руу хөөргөв.
2024 оны энэ өдөр Израилийн арми Газын зурвасын зүүн хэсэгт орших Аль-Табаин сургуулийг бөмбөгдөж, 80 хүний аминд хүрчээ

Сэтгэгдэл ( 0 )