"Жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн 1 сая төгрөг залилжээ

40 минутын өмнө

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Бусдад залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тодруулбал, Энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суух “Т” нь “Жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн иргэн “Б”-с нэг сая орчим төгрөг авч залилсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иргэн Та аливаа бичиг баримт, зөвшөөрөл, төрийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг албан ёсны журмын дагуу холбогдох байгууллагуудаас авч, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top