Манай улс 1992 оноос Үр хөндөлтийг зөвшөөрсөн хууль баталсан байдаг. Нэг ёсондоо жирэмсэн эх, хүүхдээ гаргах үгүй нь түүний эрхийн асуудал болоод эр эм хоёрын хамтын шийдвэр. Монгол улс хуулиндаа үр хөндөлтийг зөвшөөрсөн нь үнэн боловч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүлээсэн үүрэг хариуцлагыг алдагдуулсан хэрэг болж байна. Хариуцлага гэдэг хийсэн үйлдэлдээ эзэн болох явдал юм. Охид залуучууд энэ асуудалд хэрхэн хариуцлагатай хандаж байгаа нь доорх жишээнээс харагдана. Манайд жилдээ 30-40 мянган эмэгтэй үр хөндүүлдэг гэсэн статистик тоо баримт бий. Энэ бол манайхан шиг цөөхөн хүн амтай оронд ахадсан тоо. Арван эх үр хөндүүлэхэд нэг нь цаашид ураг тээх чадваргүй байдаг. Тэгвэл эх хоёр удаа абортонд ороход үр тогтоох чадвар 30 хувь буурдаг гэсэн тоон үзүүлэлт байна. Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн гэх тодотголтой 120 гаруй эмнэлэг байдгаас 16 эмнэлэг үр хөндөх зөвшөөрөлтэй байдаг аж. Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийг насаар нь ангилж үзэх юм бол 16-35 насны бүсгүйчүүд байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр монголд үр хөндөлт эрэлттэй байгаа ба нөгөөтэйгүүр хүн амаа өсгөх төрийн бодлого сул байгааг гэрчилж байна. Бид эдүгээ харанхуй бүдүүлэг нийгэмд амьдраагүй. Өнөөдөр хүн хөдөлмөрлөж чадвал, бүх зүйл бэлэн зэлэн сайхан цаг үед амьдарч байгаа нэг ёсондоо бид азтай хүмүүс юм. Гэрээсээ гараад л унаа машин нийтийн тээвэр биднийг хүссэн газарт саадгүй хүргээд өгнө. Гэдэс өлсвөл хэдэн утас цохиод л ажлын байран дээрээ үдийн хоолоо захиалж идэх жишээтэй. Хүн зовлон даадаг жаргалыг дааддаггүй гэдэг нь юутай үнэн бас юутай гашуун үг вэ. Бидний өвөг дээдэс асар их ухаантай өндөр мэдлэгтэй болох нь энэ үгнээс бэлхнээ харагдаж байна. бүх зүйл бэлэн байхын хирээр... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )