МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөө өглөөний 05:50 цагт баривчлан авч явсан билээ. Харин түүнийг яг хаашаа авч явсан нь тодорхойгүй байсан ч Төв аймгийн урьдчилан хорих анги руу авч явсан болох нь дөнгөж сая мэдэгдсэн. Харин тэрээр баривчлагдахаасаа хэдхэн хоромын өмнө ийнхүү ярьсан юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: Намайг баривчлахаар автобусаар 40,50 цагдаа нар ирсэн. Энэ нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Тухайлбал сэжигтэн болоогүй хүнийг буу гаргаж албан ёсны баривчилгааны бичиг танилцуулаагүйгээр баривчлахыг оролдсон. Яахав магадгүй хэдхэн хормын дараа намайг баривчлах байх. Гэхдээ МАНАН монголын ард түмнийг бүгдийг нь баривчилж чадахгүй. Би долдугаар сарын 1-ний үйл явдлыг ил байлгая гэснийхээ төлөө ийм байдалд орж байна. Энэ нь нөгөө талаараа сонгууль дөхөж байгаатай холбогдуулан өрсөлдөгчөө намнах гэсэн оролдлого гэж ойлгож байна. Энэ бол МАНАН-гийн удирдлагуудын хийж байгаа ажил.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )