УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Яг л кинонд гардаг шиг зүйл боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан авч явах үед гэрт нь хамт байсан УИХ-ийн дөрвөн гишүүний нэг Д.Тэрбишдагва байрь сууриа илэрхийллээ. Тэрээр  Засгийн газрын хуралдаанд орохоосоо өмнө  “ Одоо Засгийн газрын хуралдаанд орох гэж байна. Эхлээд ЗГ-ын байр суурийг сонсоно, дараа нь намынхаа нөхдийн байр суурийг сонсоно. Түүний дараа өөрийн бодлоо илэрхийлнэ. Энэ үйл явдал бол үнэхээр том хүчирхийлэл, харамсалтай зүйл боллоо.  Нэг хүнийг барихын тулд 1000 цагдаач байх шиг. Ийм зүйлийг кино нь дээрээс л харж байсан юм байна” хэмээсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хувьд намынхаа нөхдийн байрь суурийг сонссоны дараа намаасаа гарах эсэхээ шийдэж магадгүй гэдгээ цухалзуулаад амжсан.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top