Т.Сайнжаргал: АТГ-аас ирсэн тогтоолын дагуу ажилласан

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Дөнгөж сая Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “ МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг АТГ-аас гаргасан тогтоолын дагуу явуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74.2-т зааснаар “…сэжигтэн, хохирогч, яллагдагч мөрдөн байцаалтад удаа дараа дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд албадан ирүүлнэ гэж заасан” байдаг. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэгч нь цагдаагийн ажилтнууд байдаг.Өчигдөр оройноос  эхлэн өглөө 07.00 цагийн хугацаанд 300 орчим албан хаагч нийгмийн хэв журмыг сахиулан ажилласан” хэмээлээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top