Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсныг эсэргүүцэн жагсагчид талбай дээр цуглан үзэл бодлоо хуваалцсан билээ. Тэд өнөөдөр 16 цагийн үед талбай дээрх жагсаалаа түр зогсоосон бөгөөд хоёр хуваагдсан. Жагсагчдын тал нь Төв аймгийн урьдчилан хориход саатуулагдаж байгаа Н.Энхбаяртай хамтдаа өлсгөлөн зарлана гэж байсан бол нөгөө хэсэг нь АТГ-ын үүдэнд үргэлжлүүлэн жагсахаар болсон юм. Харин яг одоо тус намын гучаад дэмжигчид Төв аймгийн урьдчилан хорих төвийг
зорьж байна. Тэднийг сумогийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр нар хүлээж байгаа юм. Дашрамд дуулгахад УИХ-ын зарим гишүүд ч энэхүү өлсгөлөнд оролцоно гэдгээ илэрхийлээд байгаа гэнэ.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )