Н.Энхбаяр албадан эмчилгээ хийлгэхгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МАХН-ын дарга Н.Энхбаярыг ухаангүй байхад нь II эмнэлэгт хүргэн эрчимт эмчилгээнд оруулсан. Эмнэлэгт хүргэгдээд очсны дараа нийслэлийн Прокуророос н.Мөнхбат тэргүүтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид Н.Энхбаяртай уулзаж албадан эмчилгээ хийлгэх шийдвэр гарсан тухай танилцуулсан байна.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сүхбаатар дүүргийн шүүгч н.Соёмбо-Эрдэнийн гаргасан хоёр сар баривчлах шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарласан учир албан эмчилгээ хийлгэхгүй, нэг ч тариа, дусал залгуулахаас татгалзаж байна” гэжээ. Одоогоор түүний биеийн байдал урьдын хэвээрээ байгаа аж.

А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top