УИХ-ын өнөөдрийн чуулганаар Байгаль орчны хуулиудыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлт,   Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Агаарын тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Амьтны тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийнэ.

Мөн  Ойн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийх юм байна.  
 
Түүнчлэн Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийн хэлэлцэх эсэх,  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг 20 орчим асуудлыг өнөөдөрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм байна.

А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top